Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
5 жил өмнө   993
Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг,  техник туслалцаа, дэмжлэг үзүүлдэг олон улсын донор байгууллага, гадаадын ЭСЯ-д болон Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөл оролцсон Хамтын ажиллагааны бүлгийн ээлжит хурал 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр боллоо.
 
Хуралд Монголбанк, СЗХ, Санхүүгийн мэдээллийн алба, АХБ, ДБ, ОУВС, ЕСБХБ зэрэг олон улсын байгууллага, Австрали, АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Япон, зэрэг улсын ЭСЯ-ын төлөөлөл оролцов.
 
Хурлаар СЗХ, СМА-наас Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын жилийн хуралд оролцох бэлтгэж ажил, Харилцан үнэлгээний техникийн хэрэгжилтийг сайжруулах тайлангийн явц, өмнөх хурлаас хойш хэрэгжүүлэсэн ажлаа танилцуулж, тогтолцоог хөгжүүлэх зорилгоор олон улсын байгууллага, гадаад улс орны тусламжийг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцов.
 
Эх сурвалж: Монголбанк
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0