Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БАНКНЫ САЛБАРЫН БАРУУН БҮСИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
5 жил өмнө   800
“Банкны салбарын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн-2019” долоодугаар сарын 24-28-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үг хэлэв. Мөн үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Финтек”, НУСЗЗГ-ын захирал А.Энхжин “Валютын захын нөхцөл байдал: Монголбанкны оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Мөн ХШГ-ын Ахлах хянан шалгагч Б.Галия “Орон нутаг дахь банкуудад зайны хяналт тавих аргачлал” сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Зөвлөгөөнд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймаг дахь Монголбанкны салбар, дээрх аймгууд дахь арилжааны банкны төлөөллүүд оролцож, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, орон нутаг дахь банк, санхүүгийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
 
Эх сурвалж: Монголбанк
БАНКНЫ САЛБАРЫН БАРУУН БҮСИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0