Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУCЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголбанк иргэдийн санхүүгийн боловсролд зориулж, “Төсөвчин” аппликэйшнийг iOS болон Андройд үйлдлийн систем дээр татаж авах боломжийг бий болгосон.
Энэхүү аппликэйшнээр дамжуулан хувь хүн санхүүгээ удирдах, орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах зэрэг өргөн боломжтой юм. Та төсөвчин аппликэйшнийг Apple store болон Google play store-оос татаж авч болно.
Эх сурвалж: Монголбанк
“ТӨСӨВЧИН” АППЛИКЭЙШН ТАНЬД ТӨСВӨӨ ХӨТЛӨХӨД ТУСАЛНА |
|