Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Сургалтад 12 банкны 30 ажилтан хамргадлаа
6 жил өмнө   687
Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албанаас арилжааны банкуудын эрсдэл, комплаенс хариуцсан ажилтнуудад зориулж Монгол Улсын Засгийн Газрын 54 дугаар тогтоолоор баталсан “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг танилцуулах, хэрэгжилтийг хэрхэн хангах талаарх сургалтыг Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөл болон Тагнуулын Ерөнхий газартай хамтран 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
 
Сургалтаар Терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг танилцуулж “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж өглөө.
 
Мөн сургалтад оролцогчдын зорилтод санхүүгийн хоригийн талаарх өөрсдийн ойлголтыг илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудаа дэвшүүлэх хэлбэрээр харилцан санал солилцож идэвхтэй оролцлоо.
 
Энэ удаагийн сургалтад нийт 12 банкны 30 ажилтан хамрагдлаа.
 
Сургалтын материалтай доорх холбоосоор нэвтэрч танилцана уу.
 
https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2297
 
Эх сурвалж: Монголбанк
Сургалтад 12 банкны 30 ажилтан хамргадлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0