Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ТӨЛБӨРИЙН КАРТЫН ПРОЦЕССОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ
6 жил өмнө   1105
Өнөөдөр Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, “Төлбөрийн картын журам”-ын 8.12 дахь заалтыг үндэслэн төлбөрийн картын процессорын үйл ажиллагааны зөвшөөрлийг “Гурван зуун жар файнанс ББСБ”-д олголоо.
 
Зөвшөөрлийн гэрчилгээг гардуулах арга хэмжээнд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, “Гурван зуун жар файнанс ББСБ” ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Батгэрэл оролцов.
 
Төлбөрийн картын процессор нь карт гаргагч, хүлээн авагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр техник технологи, мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэгч байгууллага бөгөөд Монголбанкнаас холбогдох хууль, журмын хүрээнд тус байгуулагад хяналт тавьж ажиллана.
ТӨЛБӨРИЙН КАРТЫН ПРОЦЕССОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0