Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БХБЯ-НААС ХХААХҮЯ, НЗДТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
5 жил өмнө   342

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол, 2019 оны 337-р тогтоолыг тус тус хэрэгжүүлэх, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил, Харгиа арьс ширний урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг Шинэ цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулах зэрэг Улаанбаатар хотын иргэдийг амьдрах таатай нөхцөлөөр хангах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм. Тодруулбал, санамж бичгийн хүрээнд талууд цаашид цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулж уул уурхайн нөхөн сэргээлт, хог хаягдал булах хөрсийг орлуулахад, хөрс таримал ургамлын болон хөрсний үржил шимийг сайжруулах зэрэг хоёрдогч түүхий эд үйлдвэрлэх шаардлагатай норм, стандартыг боловсруулах;

- Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр арьс шир, ноос ноолуур боловсруулах хөнгөн үйлдвэрийн парк барих ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллах;

- Дээрх хөнгөн үйлдвэрийн парк байгуулагдтал Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар, технологийг сайжруулж стандартын шаардлага хангасан бохир усыг төвлөрсөн системд нийлүүлэхэд анхаарч ажиллах;

- Лаг боловсруулах, булшлах, устгах байгууламж барих чиглэлээр тооцоо, судалгаа хийж, санал боловсруулан эрх бүхий байгууллагаар хөрөнгийг шийдвэрлүүлэх, Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хог хаягдал лагийг дахин хуримтлуулахгүй байх;

- Мянганы Сорилтын корпорацтай байгуулсан компакт гэрээний хүрээнд баригдах “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн төслийг шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийн төсөлтэй уялдуулах, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зэрэг асуудлууд санамж бичигт тусгагджээ.

БХБЯ-НААС ХХААХҮЯ, НЗДТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0