Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БХБЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т 40 ОРЧИМ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
5 жил өмнө   487

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг есдүгээр сарын 16-наас 27-ны өдрийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Барилга, хот байгуулалтын салбарынхан хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж,  иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. 

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Нийслэлийн орон сууцны корпораци”, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон, сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд, барилгын салбарын шилдэг ААН зэрэг 40 орчим байгууллага “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т оролцож ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэдээлэл өгөн,  санал хүсэлтийг хүлээн авч байна. 

Өдөрлөгт оролцсон иргэд өөрийн сонирхсон болон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг яамны ажилтнууд болон холбогдох байгууллагуудаас биечлэн авч, барилга, хот байгуулалтын салбарын бүхий л үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой. 

БХБЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т 40 ОРЧИМ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0