Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БАРИЛГЫН САЛБАРЫНХАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ШИЛДЭГ ААН, БАЙГУУЛЛАГУУДЫГ АЛДАРШУУЛЛАА
5 жил өмнө   705

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийн ой тохиож байна. Барилга, хот байгуулалтын яамнаас “МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР" ёслолын арга хэмжээг есдүгээр сарын 6-ны өдөр Барилгачдын талбайд зохион байгуулж, барилгын салбарын үе үеийн инженер, техникийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн, шилдэг ААН, байгууллагуудыг тодруулан алдаршууллаа. 

Ёслолын арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, ТОСК, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд, БХБЯ-ны харьяа газрын мэргэжилтнүүд, барилгын салбарын үе үеийн ахмадууд, гавьяатууд, төрийн бус байгууллага, ААН, байгууллагуудын удирдлагууд, барилгын салбарын инженер техникийн ажилтан алба хаагчид оролцлоо. 

"Барилгачдын баяр-2019" арга хэмжээний хүрээнд Барилгын салбарын оны шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулах журам” -ын дагуу 2019 оны шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулж, салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд мандууллаа. 

Барилга угсралтын чиглэлээр:
-    “НБИК” ХХК;
-    “Жунсон констракшн” ХХК
Инженерийн шугам сүлжээний чиглэлээр:
-    “Одкон холдинг” ХХК
Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр:
-    “Монгол базальт” ХХК
-    “Пирамид индастри” ХХК
Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:
-    “Эн Эй Пи Групп” ХХК 
-    “Криетив Монголиа” ХХК      
Өргөх байгууламжийн чиглэлээр:
-    “Редпат монгол” ХХК
Нийтийн аж ахуйн чиглэлээр: 
-    “Төв-Чандмань-ДЭХГ” 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:
-    “Монкон констракшн” ХХК

БАРИЛГЫН САЛБАРЫНХАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ШИЛДЭГ ААН, БАЙГУУЛЛАГУУДЫГ АЛДАРШУУЛЛАА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0