Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж эхэлнэ
4 жил өмнө   405
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Шөнийн тарифыг хөнгөлөх тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоол гарсан. Үүний дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг билээ.
 
2017 онд 6 тэрбум, 2018 онд 9 тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцоолол гарсан. Энэ нь Улсын төсвөөс гарч байгаа хөрөнгө.Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ улам өссөөр байна. Жилд дунджаар 60-80 орчим мВт-аар нэмэгдэж байна.
 
Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн хэмжээнд 116 мянган өрх, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдаж байна. Ингэснээр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм.
 
Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380 В бол 1,500 кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлнө" гэв.
Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0