Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Монголын үндэсний фронтын жагсаалыг хойшлуулжээ
4 жил өмнө   556
"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнийнхөн маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд "Эх орон дуудаж байна" жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэд өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа юм. Жагсаалыг Улаанбаатарт Сүхбаатарын талбайд, орон нутагт аймгуудын төвд зохион байгуулна гэж мэдэгдсэн.
 
Тэгвэл маргааш жагсаал цуглаан зохион байгуулах боломжгүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд албан бичгээр хүргүүлжээ. Учир нь, ЗГХЭГ-аас арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх талаар НЗДТГ-т мэдэгджээ. Мөн жагсаал цуглааныг арваннэгдүгээр сарын 8-ны 11.00-18.00 цагт зохион байгуулахыг бүртгэсэн байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрийн ЗДТГ-т бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцох талаар зохицуулсан байдаг юм.
 
Монголын үндэсний фронтын жагсаалыг хойшлуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Цагаанхүү [202.126.88.158] 4 жил өмнө
    Тийм ээ ёс зүйтэй зөв бичих ёстой Хараал , муу үг бичих нь танай хувийн соёл гэдгийг хүүхдүүд минь бүү март