Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Нийслэлийн хүн амын тооллого 103 настай Ш.Багаажав гуайнхаас эхэллээ
4 жил өмнө   249
Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого өнөөдөр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ. 
 
Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна.
 
Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн иргэн Шагдар овогтой Багаажавынхаас эхлүүллээ.
 
Иргэн Ш.Багаажав нь өдгөө 103 настай бөгөөд Хүн ам орон сууцны тооллогод ийнхүү 11 дэх удаагаа хамрагдлаа. Тэрбээр том охин, ач, зээ нарын хамт амьдардаг.
 
Том охин Б.Өлзийсайхан “Хүн амын тооллогод аав маань 11 дэх удаагаа оролцсон юм байна. Миний хувьд тус тооллогод 6 дахь удаагаа оролцож, тоолуулж байна. Би эхээс 5-уулаа. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй. Би өөрөө 7 хүүхэдтэй, ач, зээ нийлээд 20-оод болсон байна.
Миний бие тооллогод маш их ач холбогдол өгч байгаа. Хүн бүр тооллогодоо идэвхтэй хамрагдаарай” хэмээн сэтгэгдлээ хэлэв.
 
 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Нийслэлийн хүн амын тооллого 103 настай Ш.Багаажав гуайнхаас эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0