Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
АТГ-аас хандивын зарцуулалтыг ил тод мэдээлж байх зөвлөмж хүргүүлэв
4 жил өмнө   499
"COVID-19"-өөс сэргийлэх үйл ажиллагаанд өгч буй хандив, тусламжийн зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байх талаар АТГ-аас УОК, ЭМЯ, ОБЕГ зэрэг холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлэв. 
 
Иргэд, ААН, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад сайн дурын үндсэн дээр өгч байна.
 
Дээрх хэлбэрээр өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг чанд мөрдөж, орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зөвлөжээ. 
 
Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн албан бичгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт хүргүүлжээ.
АТГ-аас хандивын зарцуулалтыг ил тод мэдээлж байх зөвлөмж хүргүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0