Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нь нутгийнхаа иргэдэд “өнгөт чулуу ухаалахгүй” хэмээн шаардлага тавьсныхаа төлөө хэвтэрт ортлоо зодуулсан талаарх мэдээлэл цахим хуудаснаа тавигдсан. Эл хэргийг одоогоор холбогдох хууль хяналтынхан шалгаж эхэлсэн аж.
Тодруулбал, Хэнтий аймаг дах цагдаагийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Батноров сумын Засаг дарга бусдад зодуулсан гэх хэрэгт тус сумын иргэн Б, С, Б нарыг холбогдуулан шалгаж хэргийг прокурорын хяналтад шилжүүлжээ.
Харин хохирогч Г.Тайванжаргал нь гэмтлийн улмаас хүнд бэртсэн тул Тайван улсад эмчилгээ хийлгэхээр явсан аж. Тиймээс хэргийн мөрдөн байцаалтыг түүнийг ирэхээр үргэлжлүүлэхээр болжээ.
Батноров сумын засаг даргыг зодсон хэрэгт гурван хүнийг шалгаж байна |
|