Монголд төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй музей байдаг. Гэвч үүнийг нэг нь л зориулалтын байртай. Хархоринд байрлах уг музейг найман жилийн өмнө Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан юм. Харин дэлхийд 55 мянга гаруй музей бий. Олон улсад музейг зөвхөн соёлын байгууллага төдийгүй боловсролын олон талт сургалтын бааз болгон ашигладаг. Энэ жишгийг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр /2018.4.5/ “Музейд суралцахуй” сургалт, семинар зохион байгууллаа.
Олон улсад музейн сургалт нь албан бус сургалтын нэг хэлбэр гэж явдаг бөгөөд боловсролын байгууллагатай нягт уялдаа холбоотой ажилладаг. Энэ хүрээнд улс, орон нутгийн музейн захирал, боловсролын ажилтан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар цуглан музейг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдуулах, энэ ажлаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцав.
Монголын 50 гаруй музейн нэг нь л зориулалтын байртай |
|