Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ХСҮТ-д саадгүй хүрэх авто замын орц, гарцыг нээж эхэллээ
4 жил өмнө   302
Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн барилгын хойд хэсэгт авто машины орох, гарах гарцыг нээхээр уг гарц гаргах газар дээр баригдсан 5 автомашины гаражийг өнөөдөр албадан буулгаж байна.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оны 4 дүгээр сарын 08-нд ХСҮТ-д очиж тус төвийн байр руу яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл хүрэхэд авто замын саад учирч байгаатай танилцсан. Улмаар тээврийн хэрэгслийг тус төвд чөлөөтэй хүргэх орц гарцыг 3 байршилд нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Ийнхүү орц гарц нээх ажил хийгдэж эхэлсэн бөгөөд өгсөн үүрэг чиглэлийн дагуу өөр 2 орц гарцын зам тайлбайг чөлөөлөн нээх юм байна.
 
Б.Сайханзаяа
ХСҮТ-д саадгүй хүрэх авто замын орц, гарцыг нээж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0