Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Буриад улсад хандив өргөх аяныг эхлүүллээ
4 жил өмнө   371
ОХУ-ын Буриад улсын төр засгийн дэмжлэгээр эх орондоо ирсэн оюутнууд буриад ахан дүүсдээ “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” хэмээх монгол ардын зүйр үг байдгийг санаж хандивын аян өрнүүлэх санаачлага гаргажээ.
 
ОХУ-д суралцдаг 126 монгол оюутан 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Москва хотоос Улаан-Үд хот хүртэл онгоцоор, Улаан-Үдээс 4 автобусаар ая тухтай Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Өнөөдрийн байдлаар Буриад улсын нутагт бүртгэгдсэн коронавирусний халдварын 163 тохиолдол лабораторийн шинжилгээгээр баталгаажсан энэ хүнд үед амны хаалт, гар ариутгагч хандивлах аяныг дээр дуудсан оюутнууд болон ОХУ-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо/МАВСУЗ/-ноос санаачлан Олон улсын орос хэл, утга зохиолын багш нарын салбар Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо/МонМАПРЯЛ/, ЗХУ/ОХУ-д төгсөгчдийн хөгжлийн холбоо дэмжин зохион байгуулж байгаа аж.

Б.Сайханзаяа

Буриад улсад хандив өргөх аяныг эхлүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0