Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
А.Оюунцэцэг: Зээлийнхээ 600 сая төгрөгийг эргүүлэн төлсөн боловч зээлийн хүүнд тооцсон
4 жил өмнө   505
Эрхэм Чанар” протезы үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг гэх эмэгтэй Төрийн ордны баруун хойд хаалганы хажууд суулт зарлаад 3 өдөр болж байгаа билээ.   
 
Тэрээр  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг цэгийн цогцолбор үйлдвэр барих зорилгоор Төрийн банкнаас 1 тэрбум 500 сая төгрөгийн  жилийн 24 хувийн хүүтэй зээлийг 2013 онд авсан аж. Үйлдвэрийн барилгын ажил явагдах хугацаанд зээлээр авсан хөрөнгө хүрэлцээгүй учир байгаа бүх юмаа зарж 2015 онд үйлдвэрээ ашиглалтад оруулсан гэдгээ бидэнд учирласан юм.
 
Өнгөрсөн хугацаанд авсан зээлийнхээ 600 сая төгрөгийг эргүүлэн төлсөн боловч үүнийг нь зөвхөн зээлийн хүүнд тооцжээ.  Мөн үйлдвэрийг 850 сая төгрөгөөр зарж зээлийг барагдуулах  шүүхийн шийдвэр гарсан гэнэ. Тиймээс энэхүү асуудал дээр Төрийн бодлого дэмжлэгийг хүсэж Төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлтэй байна гэв.
 
А.ЦЭЛМЭН
А.Оюунцэцэг: Зээлийнхээ 600 сая төгрөгийг эргүүлэн төлсөн боловч зээлийн хүүнд тооцсон
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0