Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хэнтий аймгийн Баян-овоо сумаас илэрсэн байлдааны зориулалттай онгоцны 2 ширхэг бөмбөгийг аюулгүй болгожээ
7 жил өмнө   4400
Баян-Овоо сумын Гүрмийн нуурын зүүн захаас 200 метрийн зайд онгоцны 2 ширхэг бөмбөг байна гэсэн нутгийн иргэдийн мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бие бүрэлдэхүүний хамт газар дээр нь очиж ажиллажээ.
 
Ажлын хэсгийг тухайн газарт очиход урт нь 70 см, диаметр 75 см, урт нь 58 см, диаметр 68 см-тэй онгоцны 2 ширхэг бөмбөг байсан бөгөөд сумын удирдлагууд бөмбөгийг элсэрхэг хөрсөнд 60-90 см гүнд булаж далдлан тэмдэглэж, хамгаалалтад авсан байсан юм.
 
Тиймээс устгалын бүлэг бөмбөгийг ухаж гарган Гүрмийн нуураас 7 км зайд Могойт хошууны карер байсан нүхрүү зөөвөрлөж өндөр хамгаалалтан дор тэсэлж аюулгүй болгожээ.
 
Энэхүү бөмбөг нь 1939, 1945 оны дайны үед хэрэглэж байсан байлдааны зориулалттай онгоцны бөмбөг байсан байна. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ЗХУ-ын АТУА-ийн 150 дугаар бөмбөгдөгч авиацын хороо, 2-3 зенитийн дивизонтой байрлаж байжээ.
 
А.Цэлмэн
Хэнтий аймгийн Баян-овоо сумаас илэрсэн байлдааны зориулалттай онгоцны 2 ширхэг бөмбөгийг аюулгүй болгожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Г [27.123.212.140] 7 жил өмнө
    Mundag