Өмнөд Солонгосын Вонжү хотын цагдаагийн газраас унадаг дугуй хулгай хийж буй Монгол иргэдийг саатуулжээ. Энэ тухай мэдээллийг өчигдрөөс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэж, бичлэгийг тавьсан байна. Энэ сарын 1-ний өдөр 17.40 цагийн үед Вонжү хотын Юнжинд байрлах орон сууцны дэргэдээс иргэн А (45 настай), Б (50) нар унадаг дугуй хулгайлжээ. Тэд гурван сарын аялал жуулчлалын визний ангилалаар очоод хулгай хийж, цагдаагийн газар саатуулагдаад байна.
Иргэн А 'Сайн унадаг дугуй' хайж байснаа хэлжээ. Тэд хулгай хийсэн дугуйгаа Монгол руу явуулна гэж цагдаагийн газарт мэдүүлжээ.
Судалгаагаар жуулчны визээр ирсэн иргэд хулгай хийсэн тохиолдол өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар таван удаа бүртгэгджээ.
Энэхүү хулгайн хэрэг гарснаас хойш иргэдийг болгоомжтой байхыг сануулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа аж.
БНСУ-д унадаг дугуй хулгайлсан Монгол иргэдийг саатуулжээ |
|