Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
"Бөхийн өргөөнд болсон тоглолтын үеэр хүн нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна"
6 жил өмнө   2212
Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу өчигдөр Бөхийн Өргөөнд зохион байгуулагдсан “Дуулах өдөр” ахмадын дуун цэнгүүний үеэр 60 орчим насны эмэгтэй нас баржээ. 
Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газраас тодруулахад “Талийгаач нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 60 орчим насны эмэгтэй. Тоглолтын үеэр буюу 20:00 цагийн орчимд нас барсан бөгөөд биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Ямар шалтгааны улмаас нас барсныг Шүүхийн шинжилгээний хариугаар тогтооно. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.
 
Энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл хийж тус газрын дэд дарга Н.Нямхорлоо “Бөхийн өргөөнд концерт, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бөхийн өргөө концерт, олон нийтийн үйлчилгээ явуулах зориулалтгүй. Бөх барилдах үйл ажиллагаа явуулах, түүндээ таарсан стандартаар баригдсан барилга" хэмээн мэдэгдэж байсан билээ.
 
Э.ЭНХ-ОРГИЛ
 
"Бөхийн өргөөнд болсон тоглолтын үеэр хүн нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0