Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” чуулган болж байна
6 жил өмнө   559
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлагаар Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулган II-ыг 2018 оны 04 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
 
Үндэсний чуулганы зорилго: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явц, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал талаар хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах.
 
Үндэсний чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Боловсрол, соёлын газрын дарга, Цагдаагийн алба хаагчид нийт 200 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
 
Эх сурвалж: ХЗДХЯ
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” чуулган болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0