Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Баян-Өлгий аймагт ноцтой ослын улмаас хоёр хүүхэд нас баржээ
4 жил өмнө   321
Баян-Өлгий аймаг Ногоон нуур суманд “Тoyota Camry” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Ногоон нуур сумын төвөөс зүүн урагш гурван километр есдүгээр багийн Цагаан нуур тосгон "Угтах хаалга" гэх газарт асфалтан замд өчигдөр /2020.08.06/ 19.00 цагийн орчимд “Тoyota Camry” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч зургаан хүн нас барсан байна.
 
Амиа алдагсдын хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс 65 км шороон замд, Ходоод гэдэг газар наймдугаар сарын 4-ний оройн 22.00 цагт Зил-131 маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч нэг ой долоон сартай хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан.
 
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс  хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийг албанаас анхааруулж байна.
 
Ц.Оргил
Баян-Өлгий аймагт ноцтой ослын улмаас хоёр хүүхэд нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0