Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Прагаас ирсэн 185 иргэний зардал болох 1.3 тэрбум төгрөгийг Европын холбоо, Чехийн Засгийн газар даажээ
4 жил өмнө   381
УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр өглөө 249 иргэн эх орондоо ирлээ.  Олон улсын шинжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, Чех улсын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр энэ удаагийн нислэгийг үйлдлээ.
 
Засгийн газар иргэдээ хилийн чанадаас тасралтгүй татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Эх орондоо татан авч дуусах хүртэл санхүүгийн боломжгүй болж байгаа иргэдэд туслах зорилгоор Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны илрэл нь өнөөдөр эх орондоо ирсэн 185 иргэний нислэгийн тийз болон 21 хоног тусгаарлагдах иргэдийн зардлыг гаргах болсон.  Энэ бол хоёр талын хамтын ажиллагаа үр дүнтэй болсны илрэл.
 
Мронгол Улс 2008 онд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад гишүүнээр элссэн. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага Монгол Улсын олон иргэнд тусламж үзүүлж ирсэн. Одоо Истанбул дахь монгол иргэдэд тусламж дэмжлэг үзүлэхээр төлөвлөж байна. Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажил үргэлжилнэ. Энэ хугацаанд БНСУ-руу олон удаагийн нислэг үйлдсэнээр 3000 орчим иргэнээ, АНУ-аас 900 орчим, Европоос 1200 орчим, Зүүн өмнөд Азиас 500 орчим иргэнээ татан авсан. Дэлхийн 55 улсаас 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьсан байна. Чехээс ирсэн 185 иргэний асуудлаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын ажилтан Оюунбилэг мэдээлэл өгнө" хэмээлээ. 
 
 
Харин Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын ажилтан н.Оюунбилэг "Энэ удаагийн нислэгээр манай байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар 185 иргэн эх орондоо иргэн ирсэн байна. Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын эх орондоо иргэн ирж суурьшихад нь туслах тэтгэлэгт хөтөлбөр гэж байдаг. Энэ бол манай байгууллагын дэлхийн бүх салбарт хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид 2011 онд Монголд өөрийн салбараа байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл 2496 иргэнд тэтгэлэг өгч ажиллаж байна. Манай байгууллагын санхүүжилтээр эх орондоо иргэж ирсэн нийт иргэдийн тоо 6200-г давсан. Харин энэ 185 иргэн тэтгэлэгт хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болж, эх орондоо иргэж ирж байгаа юм. 
 
2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд бид коронавирусийн улмаас гадаад оронд гацаад байсан 27 иргэнийг эх оронд нь буцааж авчраад байсан.  Харин энэ удаад Чех улсаас эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг манай байгууллагын тэнд байгаа салбараас гаргасан. Улмаар Чех улсад байгаа манай улсын Элчин сайдын яамтай зөвшилцөөд, хамгийн түрүүнд эх орондоо буцах шаардлагатай хүмүүсийг сонгосон байгаа. Нэг иргэнд гаргаж буй зардал нь 7.3 сая төгрөг болсон. Тасалбарын мөнгө, тусгаарлалтад байх хугацааны хоол, байрны зардал ч багтсан. Тусгаарлалтаас гараад эх орондоо суурьшихтай холбоотой мөнгөн бус тусламжуудыг манай байгууллагаас бас авна. 
 
185 хүнээр үржүүлээд үзэхээр бид 1.3 тэрбум төгрөгийг энэ нислэгийг зохион байгуулахад зарцуулж байгаа юм. Энэ их мөнгөний 75 хувийг Европын холбоо гаргасан. 25 хувийг нь Чехийн Засгийн газар гаргаж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газарт манай байгууллагаас туслах ёстой үндсэн үүргийнхээ дагуу хийсэн ажил" хэмээлээ. 
 
Ц.Оргил
Прагаас ирсэн 185 иргэний зардал болох 1.3 тэрбум төгрөгийг Европын холбоо, Чехийн Засгийн газар даажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0