Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Телевизийн кино шүүмжлэгчдийн холбоо 2020 оны шилдэг цувралуудыг нэрлэлээ
4 жил өмнө   673

Телевизийн кино шүүмжлэгчдийн холбооноос (TCA) зохион байгуулдаг TCA Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү шагнал гардуулах ёслол нь тухайн жилийн телевизийн салбарт гарсан шилдэг бүтээлүүдийг онцолдог уламжлалтай.

Шүүмжлэгчид энэ жилийн шилдэг цувралаар HBO сувгийн бүтээсэн "Watchmen" цувралыг нэрлэсэн байна. Түүнчлэн тус бүтээл нь "Шилдэг теле кино эсвэл мини цуврал", "Утга уянгын цувралын шилдэг дүр", "Шилдэг шинэ цуврал", "Шилдэг хөтөлбөр" зэрэг хэд, хэдэн шагнал хүртсэн байна.

HBO телевизийн бас нэгэн бүтээл болох "Succession" цуврал "Шилдэг утга уянгын цуврал" шагналын эзэн болсон бол Pop TV сувгийн "Schitt's Creek" цуврал "Шилдэг инээдмийн цуврал"-аар шалгарчээ.

 

Ц.Оргил

Телевизийн кино шүүмжлэгчдийн холбоо 2020 оны шилдэг цувралуудыг нэрлэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0