Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Шинэ Apple Watch коронавирусийн халдварыг илрүүлэх чадвартай
4 жил өмнө   1724
Мягмар гарагт Apple компанийн танилцуулсан Apple Watch Series 6 ухаалаг бугуйн цагт нэмэгдсэн шинэ технологи нь цусан дахь хүчилтөрөгчийг хэмжигч байв. Энэхүү шинэ технологийн тусламжтайгаар хүн коронавирусийн халдвар авснаа мэдэх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
 
Учир нь халдвар авсан өвчтөнүүдийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нь эрс буурсан тохиолдол олноор илэрч, цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-д үүнийг хэмждэг төхөөрөмжийн эрэлт эрс нэмэгдэж байсан гэнэ.
 
Хуруундаа зүүж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээгээ мэдэж болдог “oximeter” хэмээх төхөөрөмж байдаг. Харин Apple-ийн шинэ бугуйн цаг нь уг төхөөрөмжийг өөртөө багтаасан юм байна.
 
Эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн мэдээллээр эрүүл хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 95-100 хувьтай байдаг гэнэ. Харин 90-ээс бага хувьтай бол амь насанд аюултай түвшинд хүрснийг харуулж байгаа ажээ.
 
Зарим Covid-19 өвчтөнүүдийн энэ үзүүлэлт 50-аас бага хувь хүртэл буурсан байсныг эмч нар мэдээлсэн байна. Хэрвээ энэ үзүүлэлт 99 хувьтай гарч байвал тухайн хүний судсаар гүйж буй цусан дахь эсүүдийн нэг хувь нь хүчилтөрөгчгүй болсон гэсэн үг юм. Гэхдээ шинэ Apple Watch дангаараа коронавирусийн халдварыг баттай илрүүлэгч болж чадахгүйг мэргэжилтнүүд бас анхааруулжээ. Учир нь Covid-19 өвчин ганцаараа цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаггүй, уушгины өөр бусад өвчнүүд ч ийм нөлөө үзүүлдэг гэнэ.
 
 
 
Эх сурвалж: CNET
Шинэ Apple Watch коронавирусийн халдварыг илрүүлэх чадвартай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0