Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Зохиомол ХОМСДОЛ ҮҮСГЭХГҮЙ байхыг анхаарууллаа
3 жил өмнө   822
Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлж, утсаар мэдэгдэж эхлээд байна.
 
Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авахаар болжээ.
 
Өөрөөр хэлбэл, барааны үнээ нэмсэн, бараа нь байсаар байхад дууссан гэх шалтгаан хэлсэн бол зургийг нь аваад, мэдээллийг нь ШӨХТГ-т өгч болох юм байна.
 
Хэдийгээр хөл хорио тогтоосон боловч хүнсний дэлгүүрүүд тогтсон цагийн дагуу ажиллах тул зохиомол дараалал үүсгэхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.
 
Тэрбээр “Хүнсний хангамжийг хангалттай нөөцөлсөн. Францын иргэнээс коронавирусийн халдвар илрэхэд манай иргэд хүнсийг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүр супермаркетуудад очер, дараалал үүсгэж байсан. Тиймээс иргэдийг энэ гурван хоногийн хугацаанд ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Дэлгүүр, супермаркетууд хэвийн ажиллана” гэлээ.
 
Зохиомол ХОМСДОЛ ҮҮСГЭХГҮЙ байхыг анхаарууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0