Цөөн үгээр:
  • Улаанбаатарт - 6 хэм хүйтэн байна
"Хөл хорионоос үүдэн орлого нь тасалдсан иргэдийн судалгааг хурдан хугацаанд гаргаж, түлшээр хангах хэрэгтэй"
2 сар өмнө   178
Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш тараах ажлын хэрэгжилтийг хянах үедээ “Зорилтот бүлгийн иргэдээс гадна коронавирусийн халдварын хөл хорионоос үүдэн орлого нь тасалдсан иргэдийн судалгааг хурдан хугацаанд гаргаж, тэдгээр иргэнийг түлшээр хангах хэрэгтэй.
Жишээлбэл, дугуй засвар, үсчин, оёдлын цех зэрэг ажил эрхэлдэг байсан хүмүүс олон. Та бүхэн энэхүү түлшийг заавал зорилтот бүлгийн иргэдэд хүргэх ёстой шүү” хэмээн зөвлөлөө.
Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сайжруулсан түлшний түгээлт хэвийн явагдаж байна. Маргааш орой гэхэд судалгаанд хамрагдсан өрхүүдийн түлшийг хүргэж дуусна. Бид шахмал түлшнээс гадна зорилтот бүлгийн 200 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн. Амралтын өдрүүдээр дахин хүнсний тусламж үзүүлэх судалгааг гаргасан байна” хэмээв.
 
  
 
 
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
"Хөл хорионоос үүдэн орлого нь тасалдсан иргэдийн судалгааг хурдан хугацаанд гаргаж, түлшээр хангах хэрэгтэй"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0