Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
COVID19:Хүйтэнд халдвар багасна гэдэг нь буруу ойлголт
3 жил өмнө   215
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улс дотооддоо “COVID-19” халдвар гарсан үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
 
-Манайд одоо хүйтний улирал эхэллээ. Энэ үед халдвар буурах уу, халдвар авсан эмнэлгийн 11 ажилтан ямар замаар халдвар авсныг тогтоосон уу?
 
-Агааргүй битүү орчинд коронавирусний халдвар илүү халдварлаж, үржинэ. Хүйтэн болж байгаа, хүйтэнд халдвар багасна гэж манай иргэд буруу ойлгоод байна. Харин ч хүйтэнд агаар, дуслаар, шүлсээр илүү халдана, томуу, томуу тост өвчин, интер вируст өвчин, улаан бурхан гээд вируст өвчлөлүүд гардаг. Тэгэхээр гэр орондоо тогтмол агаар сэлгэлт хийж байх хэрэгтэй. Хоёрт коронавирус гадаргуу дээр байдаг учраас гадаргуугийн халваргүйжүүлэлтийг хүн гар хүрэх бүх газрыг спирт, сод, давсны уусмал, белизна зэргээр ариутгаж цэвэрлэх шаардлагатай. 
 
Болор
COVID19:Хүйтэнд халдвар багасна гэдэг нь буруу ойлголт
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0