Цөөн үгээр:
  • Улаанбаатарт - 6 хэм хүйтэн байна
Я.Содбаатар: Худалдаа үйлчилгээний салбарыг нээгээгүй
2 сар өмнө   187
Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдалд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсныг албан ёсоор мэдээллээ.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариуллаа. 
 
- Маргаашаас үсчин, цайны газрууд ажиллана гэж ойлгож болох уу? Архангай аймаг руу явах гэж байгаа орон нутгийн иргэд яах вэ? Нүүрс тээврийн жолооч нарын асуудал хүнд байна гэсэн зүйл яригдаж байна. Жолооч нарт PCR шинжилгээ хийхгүй, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, машиндаа олон хонож байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Энэ асуудалд хариулт өгөөч? 
 
- Худалдаа үйлчилгээний салбарыг нээгээгүй. Тиймээс үсчин, гоо сайхан ажиллахгүй. Боловсруулах үйлдвэрийн салбаруудыг үе шаттайгаар нээж байна.
 
Хүнс, эмийн, онлайн худалдаа, банк санхүүгээс бусад салбар одоогоор нээгдээгүй. Архангай аймгаас өнөөдрийн байдлаар 7,181 хүн Улаанбаатар хотоос буцъя гэж бүртгүүлсэн байна.
 
Архангай аймагт халдвар гарсан, эрсдэлтэй хоёр сум байгаа. Бид Архангай аймгийн Улаанбаатар хотоос буцах хүсэлтэй 7,181 хүнийг түр хойшлуулж байна.
 
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр шөнийн байдлаар  нутаг буцах 81,025 хүн бүртгүүлсэн. Өнөөдрийн 18:00 цагийн байдлаар орон нутаг руу буцах 91 мянган хүн бүртгэлд ороод байна. Өвчлөл эрсдэлтэй аймгуудыг ард нь гаргая гэдэг шийдвэр гаргасан. Энэ дагуу Архангай аймгийн иргэд явна. Гэхдээ эхний ээлжид явах аймгуудыг холын аймгаас эхэлж байгаа. Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цогтцэций Ханбогд, Шивээ хүрэн, Гурван тэсийн чиглэлийн бүс нутагт байгаа бүх иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажил эхлээд явж байна.
Я.Содбаатар: Худалдаа үйлчилгээний салбарыг нээгээгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0