Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Коронавирусээр халдварласан 47 хүүхэд эмчлүүлж байна
4 жил өмнө   534
Коронавирусээр халдварлагсдын 12-19 хувьд хуурай ханиах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх толгой өвдөх, халуурах шинж тэмдэг  илэрч байна.
 
Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцуулсан юм.
 
Харин 4-10 хувьд нь нусгайрах, амт, үнэр мэдрэхгүй болох,  булчин, үе мөч өвдөх, ядрах сульдах, дотор муухайрах 1-2 хувьд суулгах, хамраас цус гарах, хамар, хоолой хуурайших, амьсгаадах, цээж хөндүүрлэх, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.
 
Насны хувьд, 9 хүртэлх насны 47 хүүхэд, 55-аас дээш насны 50 хүн,  80, 81, 90 настай хүмүүс эмчлүүлж байгааг тэрбээр дурдсан юм.
 
Ц.Оргил
Коронавирусээр халдварласан 47 хүүхэд эмчлүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0