Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Шинжилгээний хариу нь ирсэн иргэд хот хооронд зорчих тасалбар захиалах боломжтой
3 жил өмнө   6650
Арванхоёрдугаар сарын 1-10-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутагт хөл хорионы улмаас гацсан иргэдийг нэгдсэн зохион байгуулалттай буцааж байгаа билээ.
 
Ингэхдээ “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-д заасны дагуу иргэдийг хот хооронд нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх ажлыг Авто тээврийн үндэсний төв зохион байгуулж буй.
 
Журмын хүрээнд шинжилгээний хариу нь сөрөг гарч, Эрүүл мэндийн яамнаас АТҮТ-ийн онлайн тасалбар захиалгын eticket.transdep.mn сайтад мэдээлэл нь сүлжээгээр ирсэн иргэд онлайнаар хот хооронд зорчих тасалбар захиалах боломж бүрдэнэ.
 
Иймд иргэд коронавирус илрүүлэх шинжилгээний хариугаа авсны дараа АТҮТ-ийн онлайн билет захиалгын системд хандан регистрийн дугаараа оруулахад овог нэр тань автоматаар гарч ирэх бөгөөд тасалбараа захиалж зорчих боломжтой болно гэдгийг анхаарна уу.
 
 
Эх сурвалж: АТҮТ
Шинжилгээний хариу нь ирсэн иргэд хот хооронд зорчих тасалбар захиалах боломжтой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 5
  • Серикбай [202.126.88.195] 3 жил өмнө
    Нутаг буцах пм
  • Марьхүү [66.181.161.34] 3 жил өмнө
    Амрах
  • Марьхүү [66.181.161.34] 3 жил өмнө
    Амрах
  • Марьхүү [66.181.161.34] 3 жил өмнө
    Амрах
  • Ө.Хонгорзул [59.153.114.237] 3 жил өмнө
    Автобусны тасалбар захиалагдсан нь баталгаажиж иргэний утсан дээр мессеж ирдэг баймаар юм . Бас 2 удаа тасалбар захиаллаа баталгаажаагүй гэсэн бичиг гараад байна . Хохиролыг барагдуулах арга хэмжээг авч өгнө үү?