Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Гадаадын иргэн, харьяатын газар Evisa.mn цахим сайт болон Иммигрэйшн цахимаар үйлчилж байна
3 жил өмнө   577
 Монгол Улсад коронавирусний цар тахлын халдварын голомт үүссэн энэ үед Гадаадын иргэн, харьяатын газар Evisa.mn цахим сайтаар үйлчилж, мэдээллийн лавлах 1800-1882 утас болон http://mn.immigration.gov.mn сайтын “онлайн туслах” чатботоор зөвлөгөө мэдээлэл өгч байна.
 
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш 16 уригч аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэдийн хүсэлтийг шийдвэрлэжээ. Үүнээс гадна Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч, түр ирэгч гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой 220 уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг цахимаар хүлээн авсан аж.
 
Мөн Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон http://mn.immigration.gov.mn сайтын “онлайн туслах” чатботоор 1700 орчим гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
 
Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч, түр ирэгч гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн виз, оршин суух зөвшөөрөл олголт, сунгалт, бүртгэл, хасалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авах шаардлагатай бол Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон байгууллагын албан ёсны цахим сайтын “онлайн туслах” чатботоор холбогдохыг зөвлөж байна.
Гадаадын иргэн, харьяатын газар Evisa.mn цахим сайт болон Иммигрэйшн цахимаар үйлчилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0