Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлав
3 жил өмнө   270
НИТХ-ын ээлжит II хуралдаан болж, “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцэн баталлаа. 
 
Төслийг боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 санал ирүүлснийг зорилго, зорилт давхардалгүй, уялдаатай, нэгдмэл ойлголт, хүртээмжтэй, алгуур үзүүлэлт нь зорилготойгоо нийцсэн, нийгмийн бүх давхаргад чиглэсэн байх зарчим баримтлан боловсруулжээ.
 
Мөн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт болон дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн бүтцийн дагуу боловсруулсан байна. 
 
Баримт бичгийн төсөл дэх төлөөлөгчдийн санал дүгнэлтийг НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга М.Халиунбат уншиж танилцууллаа. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Р.Дагва, Ардчилсан намын бүлгийн саналыг тус бүлгийн дарга М.Тулгат нар уншиж танилцуулав.
 
НИТХ-ын ээлжит II хуралдаан үргэлжилж байгаа аж.  
"Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0