Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нийслэлээс эдгээр зургаан аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг нээнэ
3 жил өмнө   282
Улсын онцгой комиссын 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн гаргасан шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг эхлүүлэхээр болжээ.
 
Нийслэлээс эдгээр зургаан аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчуулах юм байна.
 
Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсныг мэдэгдэж байна.
 
Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх автобуудал, үйлчилгээ эхлэх цагийн хуваарь:
Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийнэ гэдгийг АТҮТ-өөс мэдээллээ. 
 
Өчигдрийн байдлаар буюу хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш тав хоногийн хугацаанд:
 
  • Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу нийт 15,072 зорчигч, орон нутгаас нийслэл рүү 3,527 зорчигч зорчжээ.
  • Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 5,953 зорчигч 2088 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 4,446 зорчигч 1,792 тээврийн хэрэгслээр зорчсон байна.
  • Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 516 зорчигч, орон нутгаас Улаанбаатар руу нийт 233 зорчигч зорчжээ.
  • Нийслэлийн гурван авто буудлаас хот хоорондын тээвэрлэлт хийгдэж дууссаны дараа тогтмол ариутгал хийгдэж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн.

 

Нийслэлээс эдгээр зургаан аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг нээнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0