Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хүнсний худалдаа үйлчилгээний томоохон төвүүдэд тандалтын сорьц авч байна
4 жил өмнө   595
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр томоохон зах худалдааны төвүүдэд тандалтын сорьц цуглуулах ажил хийгдэж буй талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "Бид хүн амынхаа дунд халдварыг их тараахгүйн тулд сэжиглэсэн тохиолдол буюу хавьтлуудыг хяналтдаа авч ажилладаг. Энэ журмын дагуу тандан судлах ажлыг явуулж байгаа.  Тухайлбал, И-март болон Баянзүрх зах нь олон хүн орж гардаг томоохон худалдааны төв учраас тандалтын зорилгоор шинжилгээ хийж үзсэн. 500 гаруй хүнээс шинжилгээ авсан.
 
Цаашдаа бүх хүнсний худалдаа үйлчилгээний томоохон цэгүүд дээр тандалтын сорьц авах зорилготой байгаа. Тандалт судалгааны баг эхний сорьцуудаа авч эхэлсэн" хэмээв.  
 
Эх сурвалж: ЭМЯ
Хүнсний худалдаа үйлчилгээний томоохон төвүүдэд тандалтын сорьц авч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0