Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Хаябуса-2”-ын салгасан бортогыг олжээ
3 жил өмнө   715
Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ “Хаябуса-2” солирын судалгааны аппаратын салгасан бортогыг /capsule/ олжээ.
 
"Бортого Австралийн тэнгэрт яг л харваж буй од мэт харагдаж байсан" гэж Сансар судлалын агентлагаас мэдээлжээ. Судлаачид бортогыг Австралийн өмнөд хэсгээс нисдэг тэргээр хайж олсон байна. 
 
 
“Хаябуса-2” аппарат “Рюгү” солироос цуглуулсан элсний сорьц бүхий бортогоо Японы цагаар бямба гарагт салгасан юм. Бортого ням гаргийн 02:30 минутын орчимд галт бөмбөг мэт үзэгдэж, 05 цагийн орчимд нисдэг тэргээр олжээ. Бортогыг одоо Япон руу илгээсэн байна.
 
Сансар судлалын агентлагийн төслийн менежер Цүда Юйчи бортогыг салгах ажиллагаа амжилттай явагдсанд маш их баяртай байгаагаа илэрхийлжээ. “Рюгү” солирт хүрэх, ирэх таван тэрбум километрийн аялал зургаан жилийн турш үргэлжилжээ. “Хаябуса-2” одоо шинэ даалгавар гүйцэтгэхээр өөр солирыг зорих бөгөөд 11 жилийн дараа тэндээ хүрэх төлөвтэй байна. 
 
Эх сурвалж:TAСС
 
“Хаябуса-2”-ын салгасан бортогыг олжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0