Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэх эсэх нь маргааш шийдэгдэнэ
3 жил өмнө   1070
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг НОК-ийн шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өглөө.
 
Тэрбээр "Нийслэлийн дүүргүүдэд тандалт судалгаа хийх зорилгоор шинжилгээний цэгүүдийг байгуулан ажиллаж байна.Шинжилгээ хийсэн өнгөрсөн хугацаанд халдвартай тохиолдол илрээгүй.
 
УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу 12 сарын 11-ний өдрөөс хойш бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэн сунгах эсэх, ААН-ийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээх эсэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб болон холбогдох мэргэжлийн багийн хамтарсан ажлын хэсэг гаран ажиллаж байна.
 
Эхний ээлжид үйл ажиллагааг нь нээх ААН-ийн тооцоо судалгаа, саналыг судалж, мөрдөх түр зааврыг боловсруулж байна. Маргааш буюу 12 сарын 7-ны өдөр УОК-т урьдчилсан байдлаар саналаа хүргүүлнэ.  
 
Түүнчлэн нийслэлд батлагдсан тохиолдол бүртгэгдэх  үед ойрын хавьтлуудын зураглалыг гаргаж, холбогдох ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд И-март компанийн 385, Баянзүрх захын 336 ажилтнаас тандалтын зорилгоор шинжилгээ авсан. Хариу нь одоогоор гараагүй байна" гэлээ. 
Мөн Улаанбаатар хот руу халдвар гараагүй аймгуудаас орж ирж байгаа хүмүүсийг асуумж аван нэвтрүүлж байгаа юм. Иймд иргэд шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа ажилчдын шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг НОК-оос хүссэн юм. 
 

Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэх эсэх нь маргааш шийдэгдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0