2020 оны 12-р сарын 08-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлаар Дархан-Уул, Архангай аймагт байгаа Баянхонгор аймгийн харьяат оюутан залуусаа татаж авах асуудлыг хэлэлцэв.
Дархан-Уул аймагт Баянхонгор аймгийн харьяат 33 оюутан, Архангай аймагт 10 гаруй оюутан залуус байгаа аж. Тус оюутнуудаас тухайн орон нутгууд PCR-ийн шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр үлдсэн бүх оюутнуудыг хамруулж дуусгах юм байна.
Иймээс хугацаа алдалгүй харьяат иргэдээ татаж авах асуудлыг Баянхонгор аймгийн Онцгой комисс хэлэлцсэнээр авто тээврийн төвөөс автобус, унаа тэргийг тухайн орон нутгуудруу өнөөдөр гаргахаар тогтлоо.
Жич: 12-р сарын 08-ний 15:00 цагт Дархан-Уул аймгийн чиглэлд явах тусгай үүргийн автобус авто тээврийн төвөөс хөдөлнө. Тус тусгай үүргийн автобусаар Дархан-Уул аймгийн регистер, хаягтай харьяат иргэд тархвар судлалын асуумжаа бөглөн буцаж болно.
Утас : 8807-7606
Баянхонгор : Дархан-уул, Архангай аймагт байгаа оюутнуудаа татаж авна |
|