Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
7 настай охин 20 мянган доллар цуглуулж, эмнэлэгт хандивлажээ
3 жил өмнө   429
Долоон настай охин өөрийн хийсэн резинэн бугуйвчаа зарж, олсон орлогоо Чикаго хотын хүүхдийн эмнэлэгт хандивлажээ. Хэйли Орлински хэмээх охин 200 ам.доллар цуглуулж, Чикаго хотын Анн Роберт Люри хүүхдийн эмнэлэгт хандивлахаар төлөвлөж байсан ч нэг мэдэхэд л 8000 бугуйвч зарж, төлөвлөгөөгөө 100 дахин давуулан биелүүлсэн байна.
 
Хоёрдугаар ангийн сурагч Орлинскийн хийсэн бугуйвчууд онлайн дэлгүүрүүдэд эрэлттэй байсан бөгөөд алс хол Италиас хүртэл захиалга иржээ. Түүний ээж Лори Орлински CNN-д өгсөн ярилцлагадаа “Хэйлигийн зуслангийн найзууд өдөр бүр түүнд тусалж, зуу зуун бугуйвч хийж байлаа. Бидэнд үнэхээр том тус болсон. Охин минь энэ хүнд хэцүү цаг үеийг хүмүүс хамтдаа давж чадна гэдгийн тод жишээ” хэмээжээ.
 
Хэйли охин дөнгөж төрснийхөө дараа Анн Роберт Люри хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан учир цуглуулсан бүх мөнгөө энэ л эмнэлэгт хандивлахыг хүсчээ. Эмнэлгийн удирдлагууд түүний хандивласан мөнгөөр хамгаалах хэрэгсэл авч, судалгаанд зарцуулна гэж мэдэгдсэн байна.
7 настай охин 20 мянган доллар цуглуулж, эмнэлэгт хандивлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0