Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ОБЕГ: Завханд алдагдсан цианид натри агаарт тархаагүй
4 жил өмнө   563
Завхан аймгийн Дөрвөлжин суманд энэ сарын 11-ний өдөр “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК-ийн ус шахдаг савнаас “Баяжуулах үйлдвэр” лүү натрийн цианидын сулруулсан уусмал дамжуулах хуванцар хоолой хөлдсөний улмаас задарч, натрийн цианидын сулруулсан уусмал алдагдсан билээ.
 
Тус аймгийн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргын тамгын газрын болон тус компанийн ажилтнууд нийт 24 хүн, арван техник хэрэгсэлтэй ажиллаж, өчигдөр (2020.12.12)-ийн байдлаар натрийн цианидын сулруулсан уусмал тунаж тогтсон газрын хөрсийг 50 см, урсч өнгөрсөн газрын хөрсийг 20 см зузаантай хуулж, нуруулдсан овоолго дээр асгажээ.
 
Натрийн цианидын сулруулсан уусмал асгарсан талбайн агаарын чанарыг багажаар шалгаж үзэхэд 0.0 хувь буюу агаарт тархаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Улмаар уусмал болон газрын хөрснөөс дээж авч, Улаанбаатар хот руу өчигдөр (2020.12.13) явуулж, МХЕГ-ын лабораторид хүргүүлжээ.
 
Ц.Оргил
ОБЕГ: Завханд алдагдсан цианид натри агаарт тархаагүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0