Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Токио, Сөүл, Франкфурт рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ
3 жил өмнө   1361
Гадаадад байгаа 3800 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлснээс БНСУ-д 3300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байгаа аж.
 
Хөл хорионы дэглэм, тусгаарлах байрны боломжийг харгалзан арванхоёрдугаар сард Токио, Сөүл хот руу тус бүр нэг, Франкфурт чиглэлд хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэх юм байна.
 
2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1301 хүн тусгаарлах байранд байгаа бол 70 гаруй зочид буудлын 32-ыг нь цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гарчээ.
 
Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлснээр, цаашид "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримтлан, зочид буудлын коридорт камер суурилуулан, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгож байгаа аж.
 
Ц.Оргил
Токио, Сөүл, Франкфурт рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0