Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 8574 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь Сэлэнгэ аймагт илэрсэн бөгөөд ойрын хавьтлын тусгаарлагдаж байсан хүмүүсийн 2, 3 дахь шинжилгээнээс илэрсэн. Улаанбаатар хот болон бусад голомттой аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
Сэлэнгэ аймаг 213
Орхон 25
Улаанбаатар 138
Дорноговь 31,
Говьсүмбэр 4
Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 459, тусгаарлалтад 49, эрүүл мэндийн ажилчид 21 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 912, эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 519 байна. Үүнээс 429 хөнгөн, 75 хүндэвтэр, 5 хүнд, 1 хүн маш хүнд байна" гэлээ.
ЭМЯ: Сэлэнгэд 5 тохиолдол илэрч, Улаанбаатар болон бусад голомттой аймагт халдвар илрээгүй |
|