Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцод нэгдэхийг уриаллаа.
Тэрбээр уриалахдаа “1991 оноос хойш дэлхийн улс орнууд 16 хоногийн турш Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг зохион байгуулж ирсэн. Энэ жил Монгол Улсын Засгийн Газраас 16 хоногийн Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдэхдээ ажлын байрны бэлгийн дарамтыг устгах чиглэлээр нэлээд их анхаарал хандуулж, оролцож байна.
2017 онд Хүний эрхийн комиссоос Жижиг дунд үйлдвэрийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг явуулахад дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлгийн долдугаар зүйлд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох заалтыг тусгасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулага батлагдснаар манай улс олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2019 онд баталсан дарамт хүчирхийллийг хориглох тухай 190 дүгээр конвенцод нэгдэх боломж бүрдэх юм” гэв.
Хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцод нэгдэхийг уриаллаа |
|