Урьд шөнө буюу 12.16-ны өдрийн 00:27 цаг орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 30 дугаар гудамжны “Задгай”-д дугуй засварын сендвичин барилга шатсаны улмаас иргэн Б /42 настай, эрэгтэй/ нас баржээ.
Тус дуудлагыг 12.16-ны өдрийн 00:27 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 00:35 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус хорооны харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дугуй засварт гал гарч, нэг иргэн амиа алджээ |
|