Монгол Улсад түр оршин суух японы иргэн их хэмжээний мөнгө залилсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ.
Залилан үйлдсэн гэх этгээд нь Дорнод аймгийн Баянтүмэн суманд газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг бөгөөд тэрбээр өөрийн эрхэлж буй аж ахуйг худалдана хэмээн нэр бүхий компаниас их хэмжээний мөнгө залилжээ.
Шалгалтын явцад японы иргэн Х.Сотоши нь өнгөрөгч 2019 оноос хойш нэр бүхий барилгын компаниас нийт 1.2 тэрбум төгрөг гаргуулан авсан болох нь тогтоогджээ.
Энэхүү хэргийг харьяаллын дагуу Дорнод аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Монголд оршин суух японы иргэн ТЭРБУМ ТӨГРӨГИЙН залилан хийжээ |
|