Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Я.Буянжаргал: Халдвартай нэг иргэн үндсэн өвчин буюу зүрх дутагдлаар нас барсан
3 жил өмнө   516
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал  мэдээлэл өгөв. Тэрбээр "ХӨСҮТ-д 22 хүн коронавирусийн батлагдсан оноштойгоор эмчлэгдэж байна. Өнөөдөр өглөө 08.20 цагт 30 настай эмэгтэй амаржиж 3.2 кг жинтэй хүү мэндэлсэн амаржсан. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Мөн 25 настай жирэмсэн эмэгтэйн биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Ураг хамгаалах эмчилгээ хийж байгаа. 
 
 Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд хоёр хүн байгаа. Нэг нь 51 настай эрэгтэй. Тухайн иргэний ковидын халдвар эмчлэгдэж эдгэрсэн. ПСР шинжилгээний хариу хоёр удаа сөрөг гарсан. Үндсэн онош болох зүрхний шигдээс, тархины цочмог хавдар нэлээд хүндэрч байгаа. Мөн 53 настай зүрхний хэм алдагдалтай, чихрийн шижинтэй маш хүнд нэг эмэгтэй бий. 
 
 Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай 194 хүн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээнд үндсэн өвчнөөр 16 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд байсан нэг иргэн өчигдөр /2020.12.24/ эндсэн. Цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерын даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан. Тухайн иргэн үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан. Уг иргэн коронавирусийн дагалдах оноштой байсан. Шилжүүлэх боломжгүй маш хүнд хүн байсан учраас нэгдсэн эмнэлэгт бүх эмчилгээг хийж байлаа" гэлээ
Я.Буянжаргал: Халдвартай нэг иргэн үндсэн өвчин буюу зүрх дутагдлаар нас барсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0