Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БЗД-ийн эмнэлгээс эхтэй голомтод 38 коронавирусийн халдвар илэрлээ
4 жил өмнө   438
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн шинэ мэдээллийг хүргэж байна.
 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 12-р сарын 26-ны өдөр 14646 хүнд шинжилгээ хийснээс 39 хүний шинжилгээнд коронавирус бүртгэгдсэн. Франфуртын онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээ болон Баянзүрх дүүргийн голомтоос 38 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1121 болсон бол үүнээс 656 нь дотоодын халдвар байна. 
 
Батлагдсан халдвараас 711 хүн эдгэрсэн бол 400 хүн эмчлэгдэж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд байгаа бол 7 хүний биеийн байдал хүнд, 54 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ. 
БЗД-ийн эмнэлгээс эхтэй голомтод 38 коронавирусийн халдвар илэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0