Дэлхийн улс орнуудын батлан хамгаалах, зэвсэгт хүчний нөөц бололцоо, чадамжийг судалж, эрэмбэ тогтоодог “Global Firepower” агентлагийн чансаанд Монгол Улс 136 улсаас 87 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Өнгөрсөн жилийн судалгаагаар Монгол Улс мөн 87 дугаарт эрэмбэлэгдэж байсан аж. Төв Азийн бусад орнуудын тухайд, Узбекистан 39, Казахстан 50, Туркменистан 80, Кыргызстан 91, Тажикистан 96 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Чансааг АНУ тэргүүлж, ОХУ хоёрт, БНХАУ гуравт бичигдсэн байна. Чансааг гаргахдаа эдийн засгийн хүчин чадал, газар зүйн байрлал, зэвсэглэл, бие бүрэлдэхүүний тоо гэх мэт 55 шалгуур үзүүлэлтийг оруулан тооцдог байна.
Монгол Улс байлдах чадвараараа дэлхийд 87 дугаарт эрэмбэлэгджээ |
|