Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Тэжээлийн тусламж малчдад хүрэхэд бэлэн боллоо
3 жил өмнө   230
Өвөлжилт, отор нүүдэл, өвс тэжээлийн хангамжийн асуудлаар аймгийн удирдлагуудтай цахимаар уулзаж, шуурхай санал солилцлоо. 
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгждэг Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан 5 сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад хүргэх тэжээлийн тусламж малчдад хүрэхэд бэлэн боллоо. 
 
Энэхүү тусламжийн тэжээлийн хуваарилалт болон  холбогдох зохион байгуулалтыг орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой комисс хийх учиртай. Тиймээс тусламж эзнээ олж, шударга хуваарилалт хийх ёстой шүү гэдгийг санууллаа. 
 
Аймгууд оторт яваа малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудалд сэтгэл гаргаж, анхаарал хандуулах учиртайг, олон аймгуудын зүгээс тавьсан бэлчээрийн доройтол, усны асуудалд анхаарал хандуулахаа хэллээ.
 
Ц.Оргил
Тэжээлийн тусламж малчдад хүрэхэд бэлэн боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0