Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Цэргийн бүртгэлийг утсаар болон цахимаар зохион байгуулж байна
3 жил өмнө   493
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өчигдрөөс эхэлж, нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна.
 
Энэ жил коронавирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэл цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Цаасан суурьтай бүртгэл нь өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж цэргийн бүртгэлийн нөөцийн санг файл хэлбэрээр хуулж хороо, дүүргүүдийн мэдээллийг автоматаар бүртгэнэ. Тиймээс иргэд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлэх шаардлагагүй. Өнгөрсөн жил цэргийн бүртгэл 95.3 хувьтай явагдсан.
 
Энэ жил цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдож бүртгэлд хамруулна. Мөн оршин суух хаяг нь өөрчлөгдсөн хүмүүс тухайн дүүрэгт дахин цэргийн бүртгэл хийлгэх юм. Энэ жил иргэдийг бүртгэлтэй хаяг, оршин суугаа газраа өөрчилсөн эсэх мэдээллийг бүрэн солилцоно хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, Дэд хурандаа С.Баярмагнай хэллээ.
 
Ц.Оргил
 
Цэргийн бүртгэлийг утсаар болон цахимаар зохион байгуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0